Матад сум

Матад сум

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ, БУЛГАН, ДАШБАЛБАР, МАТАД, СЭРГЭЛЭН, ХАЛХГОЛ СУМДЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг. Нийтлэг зүйл

1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэн Баян-Уул, Булган, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол сумдын Соёлын төвийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1.2. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэхээр сонирхож буй иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл

2.1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн зарлагдаж буй сул ажлын байрны ерөнхий 4 шаардлага /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар/ болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг бүртгэнэ.

“Боловсролын шаардлага”: Бакалаврын боловсролын зэргийн шаардлага тавигдсан ажлын байранд бакалаврын дээд боловсролын зэрэгтэй байх.

“Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/

“Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

“Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэний бичиг баримтыг аймаг дахь ТАЗСЗ-өөс томилогдсон Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын 09 тоот өрөөнд 2017 оны 04 дүгээр сарын 24, 25-ны өдрийн 09:00-12:00; 14:00-17:00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

2.3. Шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10.000 /Арван мянган/ төгрөг байна.

2.4. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкетыг маягт 1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт; /Гадаадын улс оронд бакалавр, түүнээс дээш боловсрол эзэшсэн бол гэрчилгээг баталгаат орчуулгын газраар хөрвүүлсэн байх/.

3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

4. 4 х 6-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;

6. Ажил байдлын тодорхойлолт;

7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга /А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудаст багтаан компьютерээр бичсэн байна.

8. Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /тухайн байгууллагын хэвийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахын тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, материаллаг бааз, бодлого, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, үйл ажиллагааг нь хэрхэн үр дүн, өгөөжтэй байлгах гэх зэрэг/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Гурав. Сонгон шалгаруулалтын хугацаа, ажлын байранд тавигдах шаардлага

3.1. Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэх иргэдийн баримт бичиг нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж, шаардлага хангаагүй иргэний баримт бичгийг буцаана.

3.2. Сонгон шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын танхимд зохион байгуулна.

3.3. Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орох иргэн Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

3.4. Ажлын байранд тавигдах дараах шаардлагуудыг хангасан байна:

Ерөнхий шаардлага:

Боловсрол Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй Бакалавраас дээш зэрэгтэй

Мэргэжил

Соёл, нийгмийн салбарын менежер, дуу хөгжмийн багш, урлаг, соёлын мэргэжилтэй Соёл, урлагийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн

Мэргэжлийн чиглэлэээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байх Нийгмийн удирдлагаар мэргэшсэн

Мэргэжлээрээ ажилласан байх Удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх

-Стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх
-Мэдээлэл боловсруулах

-Асуудал шийдвэрлэх,

-Судалгаа шинжилгээ хийх,

-Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах

-Бусдыг манлайлах,

-Багаар ажиллах

-Ёс зүйн болон харилцааны соёлтой байх

Тусгай шаардлага

-Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах.
-Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

Төрийн албаны залгамж чанарыг хадгалан хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 70584455 дугаарын утсаар холбогдон лавлагаа авч болно.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

САЛБАР ЗӨВЛӨЛ

Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба

Сэтгэгдэл бичих