Матад сум

Матад сум

0000
Өрхийн амжиргаааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаарх мэдээлэл аргачлал байхгүй үед түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амжиргааны түвшний үнэлгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгох, өрхийг амжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх зорилго бүхий “Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-ны нээлтийн үйл ажиллагаа сумын ЗДТГ-ын гадна талбайд зохион байгуулагдлаа. Аймгийн төвөөс томилогдон ирсэн тоологчид, хяналтын багийхан эхний ээлжинд сумын төвийн 3 өрхийг түүврийн аргаар судалгаанд хамруулж, ажлын төлөвлөгөө, маршрутын дагуу Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах багийн айл өрхүүдээр судалгааны ажлыг гүйцэтгэхээр замдаа гарлаа.

Сэтгэгдэл бичих