Матад сум

Матад сум

17619686_1159566417487210_457614424_n
Түмэнхан багийн иргэн Р.Эрдэнэчулуун Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 10 000 000 сая төгрөгийн “ Шинэ талх ” төслийг 2013-2017 онд амжилттай хэрэгжүүлэн, сумын иргэдийг шинэ, эрүүл ахуйн шаардлага хангасан талхаар хангаж, 2013-2016 онд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас жил бүр зохион байгуулдаг “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ” үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцож, “Матадын талх”-ны эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн.
Тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шалтгаалан зуны улиралд өдөрт 150 ширхэг талх, өвлийн улиралд 130 ширхэг талхыг тус тус үйлдвэрлэн, зах зээлд 1700 төгрөгөөр борлуулдаг ба жилд 1560 ширхэг талх гаргаж, тус сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Буман-Олз”-ХХК-д өдөрт 50-60 ширхэг талх нийлүүлэн, амтат талхаар ард түмнийг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих