Матад сум

Матад сум

17619688_1159412727502579_1180892931_n
Эрхэм зорилго:
Бид хүүхэд бүрийг аз жаргалыг мэдэрсэн, хүсэл сонирхлоо дээдлүүлсэн, хөгжлийн хэрэгцээгээ хангаж чадахуйц орчинд бие дааж суралцах, тоглоомоор өөрийгөө хөгжүүлэх, боломжийг дэмжсэн бүтээлч, идэвхитэй хамтын үйл ажиллагааг бүрдүүлнэ.
Уриа:
Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа
Сумын цэцэрлэг нь 1965 онд Аймгийн Гэгээрлийн хэлтсийн 25 дугаар тушаалаар 25 хүүхэдтэй, 5 ажиллагсадтай анх байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар 5 бүлэгт 165 хүүхэд, 22 багш ажиллагсадтай, үндсэн багш 5 ба 80 хувь нь мэргэжлийн багш ажиллаж байна.
Мэнэн багт салбар бүлэгтэй.
Нийт 391,000,249,06 төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгээр, улсын төсвөөр 100% санхүүждэг жилийн төсөв 225355,8 сая төгрөгт хэлбэлздэг.
Цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 328,830,942,69 төгрөгийн өртөг бүхий 3 барилга байгууламжтай. 12,647,758,46 төгрөгийн тоног төхөөрөмжтэй.
Сургалтын үйл ажиллагаа явуулж буй барилгын хүчин чадал 75 хүүхэд хүлээн авах чадалтай стандартын бус барилгатай. 2011 онд улсын төсвөөр их засварт орж цэцэрлэг, дотуур байрын зориулалтаар ашиглалтад орсон. Хувилбарт сургалтуудыг орон нутгийн онцлогт тохируулан 2-3 багт нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон эмзэг бүлгийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж ирснээр хамран сургалт 81,8% -д хүрсэн.
Цэцэрлэг нь 4866,9 м2 эзэмшил газартай. Нам даралтын уурын зуухтай ба цэцэрлэг дотуур байрыг дулаанаар хангадаг. Төвлөрсөн эрчим хүч, интернэтэд холбогдсон. 2015 онд Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөгийн камержуулалт, тохилжилтийн ажил хийгдсэн. Ахуйн болон ундны хэрэглээний усыг зөөврөөр ашигладаг.
Тус цэцэрлэг нь 1972 оны 5 дугаар сард 25 хүүхдийн орон тоотой 1 бүлэгтэй байгуулагдаж байсан. Анхны эрхлэгчээр нь Б.Цэнд ажиллаж, 1972 оны 9-р сараас 50 хүүхдийн орон тоотой 2 бүлэгтэй болон өргөжиж эрхлэгчээр нь Ш.Жигжидсүрэн томилогджээ. Анхны хүмүүжүүлэгч багшаар Ш.Жигжидсүрэн,Ч.Жавжмаа, асрагч багшаар Д.Нэргүй, Н.Янжмаа, тогоочоор Г.Загд, няраваар Х.Шарав, угаагчаар Ц.Цэнд нар ажиллаж байсан.
Эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс:
1972 онд Б.Цэнд
1972-1978 онд Ш.Жигжидсүрэн
1979-1985 Г.Уранбилэг
1985-1991 Ш.Жигжидсүрэн
1991-1997 Ц.Мөнхцэцэг
1998-2009 Ш.Бор
2009-2010 О.Баярбат
2010 оноос өнөөдрийн хүртэл Р.Пүрэвдорж ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих