Матад сум

Матад сум

Сургууль Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх долоо хоногийн Пүрэв гаригт 16 цагаас улс орон даяар зохион байгуулахаар тогтсон байдаг. Энэ жилийн зарлан мэдээллийн дохио өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт улс орон даяар дуугарч, Сумын хэмжээнд Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор Сумын ЗДТГ-ын 21 албан хаагчид, Эрүүл мэндийн төвийн-12 эмч, ажилчид, Цэцэрлэгийн 14 багш ажилчид, ЕБС-ийн 20 албан хаагчид болон иргэд, аж ахуй нэгжийн төлөөллүүд хамрагдаж, онцгой байдлын үед хэрэглэх аранз, түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг холбогдох хүмүүст шалгуулж, цэцэрлэгийн багачуудад газар хөдлөлтийн үед авах арга хэмжээг танилцуулах ажлыг зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих