Матад сум

Матад сум

Монгол хэлний зөвлөл
“Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн анхны хурал зохион байгуулагдлаа
Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохицуулж, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн анхны хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар Монгол хэлний сургалтыг сумын ЗДТГ-аас эхлэн төсөвт байгууллага, ард иргэдэд зохион байгуулах, орон нутгийнхаа газар нутгийн нэршил, түүний утга тайлбарыг “Орон нутаг судлах танхим”-тай хамтран судалж, олон түмэнд хүргэх, түүнчлэн Монгол бичгээр үнэн зөв, цэвэр бичиж, хурдан уншиж сурах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг зөвлөл нь олон нийтийн Монгол хэл, бичгийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлж, төгс төгөлдөр эх хэл, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, түмэнд хүргэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих