Матад сум

Матад сум

Аймгийн сайн малчин
17 дугаар жарны гал тахиа жилийн босгон дээр Матад сумын Буян-Өндөр багийн малчин Монгол улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатар, Жаргалант багийн малчин Володьягийн Батхүү нар эргэх дөрвөн цагт буянт сүргээ өсгөн үржүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан, монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж Дорнод аймгийн “Сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялаасан. Малчин хэмээх алдрыг өндөрт өргөж яваа хоёр малчиндаа сумын нийт иргэд хөдөлмөрчдийнхөө өмнөөс халуун баяр хүргэж, мал сүрэг тань түм түмээр өсөж, магтан бахархах үлгэрлэн дууриах, үлэмж их амжилтаар дүүрэн байж, удахгүй “Улсын сайн малчин”-ны тэмдэг энгэрт тань гялалзаж, улаан халзтай монгол гэртээ эзэн суухын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Малчин таны алдар
Мандан бадрах болтугай.

Сэтгэгдэл бичих