Матад сум

Матад сум

Багийн Засаг дарга нарын 2016-2020 оны хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын бүрэн эрхийн батламжийг сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэн гардууллаа.Багийн Засаг дарга нартаа ажлын амжилт хүсье.    

Манай нутагт Тавст Тодын ухаа, Тодын хонхор хэмээх газар хэрхэн үүссэн талаарх домог өгүүлэх нь: Тод нэртэй өвгөн цөөхөн хонь, ямаатай тэр хавиар олон жил нутагладаг байсан бөгөөд нэгэн удаа Тод гуай хэдэн хонь, ямаагаа алдчихаж, өдөржин эрээд олсонгүй, тэгээд өнөөх ухаа толгод дээрээ гараад “Та минь ээ, Өвгөн Тод хонио алдчихлаа. Туслаарай” гээд хашгирсанд 10 гаруй километрийн зайд орших “Хаяа хондлой”-д нутаглаж байсан айлуудад сонсонгдож, тухайн айлын хүмүүс ирж […]

ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ, БУЛГАН, ДАШБАЛБАР, МАТАД, СЭРГЭЛЭН, ХАЛХГОЛ СУМДЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА. Нэг. Нийтлэг зүйл 1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар бүлэгт заасныг үндэслэн Баян-Уул, Булган, Дашбалбар, Матад, Сэргэлэн, Халхгол сумдын Соёлын төвийн эрхлэгчийн сул […]

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2017 оны 04-р сарын 05. ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ, ГУРВАНЗАГАЛ, МАТАД, ЦАГААН-ОВОО, ЧОЙБАЛСАН СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА. Нэг. Нийтлэг үндэслэл Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2, 3, 5 дугаар заалтыг үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч, […]

Өрхийн амжиргаааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаарх мэдээлэл аргачлал байхгүй үед түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амжиргааны түвшний үнэлгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгох, өрхийг амжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх зорилго бүхий “Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-ны нээлтийн үйл ажиллагаа сумын ЗДТГ-ын гадна талбайд зохион байгуулагдлаа. Аймгийн төвөөс томилогдон ирсэн тоологчид, хяналтын багийхан эхний ээлжинд сумын төвийн […]

Түмэнхан багийн иргэн Р.Эрдэнэчулуун Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрээр жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 10 000 000 сая төгрөгийн “ Шинэ талх ” төслийг 2013-2017 онд амжилттай хэрэгжүүлэн, сумын иргэдийг шинэ, эрүүл ахуйн шаардлага хангасан талхаар хангаж, 2013-2016 онд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас жил бүр зохион байгуулдаг “ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ” үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцож, “Матадын […]

Матад сумын Баянхангай багийн өндөр настан Ц.Цэгмиджав гуай байгалийн органик хүнсний бүтээгдэхүүн хөмүүл, сорс, цагаан мөөг, халгай, тосон хужар түүж хүнсэндээ өргөн хэрэглэж байна. Мөн эмчилгээний журмаар таван салаа, царван, ганга өвс, могойн хальс түүж эрүүл мэндийн бүтээгдэхүүн гаргасан ба аливаа өвчний үед эм тарианы оронд бидний ярьж заншсанаар “Бор арга” түлхүү хэрэглэхийг зөвлөж байлаа.

Матад сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Пүрэвсүрэн захиралтай “Оюутын сэрвээ” ХХК-ын хандивын санхүүжилт болох 19 сая 500 мянган төгрөгөөр баригдсан тус “Багийн төв”-ийн өргөтгөлийн байрыг 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн багийн “Иргэд нийтийн хурал” дээр хүлээн авлаа.