Матад сум

Матад сум

Өрхийн амжиргаааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаарх мэдээлэл аргачлал байхгүй үед түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амжиргааны түвшний үнэлгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгох, өрхийг амжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх зорилго бүхий “Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-ны нээлтийн үйл ажиллагаа сумын ЗДТГ-ын гадна талбайд зохион байгуулагдлаа. Аймгийн төвөөс томилогдон ирсэн тоологчид, хяналтын багийхан эхний ээлжинд сумын төвийн […]

Матад сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг А.Пүрэвсүрэн захиралтай “Оюутын сэрвээ” ХХК-ын хандивын санхүүжилт болох 19 сая 500 мянган төгрөгөөр баригдсан тус “Багийн төв”-ийн өргөтгөлийн байрыг 2017 оны 01-р сарын 13-ны өдрийн багийн “Иргэд нийтийн хурал” дээр хүлээн авлаа.

Засаг захиргааны анхан шатны нэгж болох “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг хангасан багийг аймгийн Засаг даргын 2017 оны А/68 дугаар захирамжаар “Аймгийн Тэргүүний баг”-аар шалгаруулсан. -Аймгийн төвийн тэргүүний багаар: Д.Энхтуяа даргатай Хэрлэн сумын 9 дүгээр баг -Сумын төвийн тэргүүний багаар: Ө.Отгонбаатар даргатай Матад сумын Түмэнхаан баг -Хөдөөгийн тэргүүний багаар: М.Дэлгэрмаа даргатай Цагаан-Овоо сумын Баянгол баг, Ч.Ууганбаатар даргатай Чойбалсан сумын Сүмбэр багууд тус тус шалгарлаа. Сумдын […]

Эрхэм зорилго: Бид хүүхэд бүрийг аз жаргалыг мэдэрсэн, хүсэл сонирхлоо дээдлүүлсэн, хөгжлийн хэрэгцээгээ хангаж чадахуйц орчинд бие дааж суралцах, тоглоомоор өөрийгөө хөгжүүлэх, боломжийг дэмжсэн бүтээлч, идэвхитэй хамтын үйл ажиллагааг бүрдүүлнэ. Уриа: Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа Сумын цэцэрлэг нь 1965 онд Аймгийн Гэгээрлийн хэлтсийн 25 дугаар тушаалаар 25 хүүхэдтэй, 5 ажиллагсадтай анх байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар 5 бүлэгт 165 хүүхэд, 22 багш ажиллагсадтай, үндсэн багш 5 ба 80 хувь нь […]

Өрхийн амжиргаааны түвшинг шууд илэрхийлэх, орлогын талаарх мэдээлэл аргачлал байхгүй үед түүнийг орлохуйц үзүүлэлтүүдийг ашиглан өрхийн амжиргааны түвшний үнэлгээг хийж, түүний үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг сонгох, өрхийг амжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх зорилго бүхий “Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-ны ажлын хэсгийнхэн, амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх сургалт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх долоо хоногийн Пүрэв гаригт 16 цагаас улс орон даяар зохион байгуулахаар тогтсон байдаг. Энэ жилийн зарлан мэдээллийн дохио өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагт улс […]

“Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн анхны хурал зохион байгуулагдлаа Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохицуулж, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орон тооны бус салбар зөвлөл”-ийн анхны хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар Монгол хэлний сургалтыг сумын ЗДТГ-аас эхлэн төсөвт байгууллага, ард иргэдэд зохион байгуулах, орон нутгийнхаа […]

17 дугаар жарны гал тахиа жилийн босгон дээр Матад сумын Буян-Өндөр багийн малчин Монгол улсын алдарт уяач Бат-Очирын Цэндбаатар, Жаргалант багийн малчин Володьягийн Батхүү нар эргэх дөрвөн цагт буянт сүргээ өсгөн үржүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан, монгол ахуйг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх үйлсэд оруулсан нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж Дорнод аймгийн “Сайн малчин” цол тэмдгээр энгэрээ мялаасан. Малчин хэмээх алдрыг өндөрт өргөж яваа хоёр малчиндаа сумын нийт иргэд хөдөлмөрчдийнхөө […]

17 дугаар жарны гал тахиа жилийн босгон дээр Дорнод аймгийн Сайн малчин, сумын Алдарт уяач, Баянхангай багийн малчин Санжаа-Осорын Баярсайхан Монгол улсын сайн малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртэж, элгэн садан, нутгийн ах дүүсээ баярлуулсан сайхан үйл явдал болсон. Монголын уламжлалт сар шинийн баярын битүүний өдөр ургах нартай уралдан, үүрийн цагаан гэгээнээр улсын аварга малчин Баярсайхан ахындаа зочилж, Улсын сайн малчны цол тэмдэг, өргөмжлөл, өргөө цагаан гэрийн шагналыг Дорнод аймгийн […]