Матад сум

Матад сум

Матад сумын “Онцгой байдлын штаб” 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 06 минутад өргөтгөсөн байдлаар хуралдаж, шүлхий өвчний хяналтын үзлэг, вакцинжуулалт, устгалын талаарх мэдээ мэдээллийг хүргэж, тухайн өвчний тархалт нэмэгдсээр байгаатай холбоотойгоор хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтнуудад дараах үүрэг даалгавруудыг өгч ажилласан. Суманд байгаа тээврийн хэргэслийг өдөрт 3 удаа бүртгэх, Голомтод байгаа 0-5 насны хүүхэд, жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг дахин гаргах Голомтод ажиллах иргэдэд эрүүл […]

Сумын “Онцгой байдлын штаб” 02-р сарын 03-ны өдрийн 18:00 цагт өргөтгөсөн байдлаар хуралдаж, малын гоц халдварт “Шүлхий өвчин”-ий тархалтын талаарх цаг үеийн мэдээлэл, өвчлөгдсөн малын устгалын цэг тогтоох, зайлшгүй шаардлагаар аймагруу зорчих хүсэлтэй иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх асуудлыг тус тус хэлэлцэв. Хуралд оролцсон ажлын хэсэг, албан хаагчдын олонхийн саналаар эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай, хүндэтгэн үзэх онц шалтгаантай хүмүүст зорчих зөвшөөрөл олгож, унаа тэрэгний асуудлыг шийдвэрлэсэн. Энэ дашрамд нийт иргэддээ […]

Матад Сумын ЗДТГ-ын албан хаагчид, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар, өвчний голомтод ажилласан мэргэжилтнүүд, аймгийн ОБГ, ХХААГ, МХГ-аас томилогдон ирсэн ажлын хэсэг 01 дүгээр сарын 31-ний үдшийн 22 цагт өргөтгөсөн байдлаар хуралдсан. Хурлаар тус сумын Түмэнхан багийн нутаг дэвсгэр “Буурт”, “Энгэрийн ферм”, “Гашууны гол”, Эрдэнэбадрах багийн “Тасархайн бүрд”, “Шанд”, Буян-Өндөр багийн “Аман ус” зэрэг газруудад малын гоц халдварт А-010 шүлхий өвчин оношлогдсонтой холбоотойгоор суманд тогтоогоод байсан хязгаарлалтын дэглэмийг цуцалж, өндөржүүлсэн […]

Матад Сумын ЗДТГ-ын албан хаагчид, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар, өвчний голомтод ажилласан мэргэжилтнүүд, аймгийн ОБГ, ХХААГ, МХГ-аас томилогдон ирсэн ажлын хэсэг 02 дүгээр сарын 01-ний үдшийн 21 цагт өргөтгөсөн байдлаар хуралдсан. Хурлаар ажлын хэсэгт өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөний биелэлт, тухайн өдрийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, дараа өдрийн ажлын төлөвлөгөөг гарган, үзлэг тандалт, вакцинжуулалт хийх явцад тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцсэн. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 17 өрхийн нийт 72 малд […]

Матад сумын Түмэнхан багийн нутаг дэвсгэр “Буурт”, “Энгэрийн ферм”, “Гашууны гол”, Эрдэнэбадрах багийн “Тасархайн бүрд”, “Шанд”, Буян-Өндөр багийн “Аман ус” зэрэг газруудад малын гоц халдварт А-010 шүлхий өвчин оношлогдсон тул Улсын мал эмнэлэг үржлийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 58 дугаар албан бичгийг удирдлага болгон тус сумын нутаг дэвсгэрт тодорхой бус хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоов. Иймд мал малын гаралтай түүхий эд болон […]

Матад сумын Түмэнхан багийн нутаг дэвсгэрт орших “Буурт”, “Энгэрийн ферм” хэмээх газарт малын гоц халдварт “Шүлхий” өвчний сэжиг илэрсэн тул хязгаарлалтын дэглэм тогтоож, малын гаралтай түүхий эд болон малын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдөр буюу 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн байдлаар мөн Түмэнхан багийн нутаг “Ганганы гол” болон “Тасархайн бүрд”-нд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн учраас сумын “Онцгой комисс” яаралтай хуралдаж, голомтод ажиллах ажлын хэсгийг […]